Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 15- наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц гурван улирлаар явагдаж байгаа. ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 15 наас эхэлнэ. Тодруулбал, нийслэлд бага ангийн сурагчид 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зургаан долоо хоног амарч, 2026 оны нэгдүгээр сарын 26-нд хичээл эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар  сарын 15- наас эхэлнэ
ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 15- наас эхэлнэ. Зураг: МҮОНРТ

2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц гурван улирлаар явагдаж байгаа. ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 15 наас эхэлнэ. Тодруулбал, нийслэлд бага ангийн сурагчид 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зургаан долоо хоног амарч, 2026 оны нэгдүгээр сарын 26-нд хичээл эхэлнэ.

Дунд ангийн сурагчид 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас хичээл орно. Харин Ахлах ангийн сурагчид 12 дугаар сарын 22-ноос амарна. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.

Хөдөө орон нутгийн сурагчдын хувьд бага ангийн сурагчид 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, 2026 оны нэгдүгээр сарын 19-ны Даваа гаригт хичээл эхэлнэ.

Дунд ангийн сурагчид 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дөрвөн долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ноос хичээл орно. Ахлах ангийн сурагчид 12 сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээл эхэлнэ. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.

Хуваалцах