Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЕБС-ийн сурах бичиг "Цахим дэлгүүр"-т байршлаа

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн "Цахим дэлгүүр"-т Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн 149 нэрийн сурах бичиг,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕБС-ийн сурах бичиг "Цахим дэлгүүр"-т байршлаа
ЕБС-ийн сурах бичиг "Цахим дэлгүүр"-т байршлаа. Зураг: МҮОНРТ

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн "Цахим дэлгүүр"-т Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн 149 нэрийн сурах бичиг, 4 нэрийн Багшийн журнал, 12 нэрийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурах бичиг, багшийн ном барааны жагсаалтад орж байршлаа.

“Цахим дэлгүүр”-ийн системээр сурах бичиг худалдан авах нөхцөл бүрдсэнээр ажиллагааг зохион байгуулснаар тендер шалгаруулалтын тоо буурч 3 жил тутамд 1 тендэр зохион байгуулах, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой юм.

Сурах бичиг дутагдах асуудал шийдэгдэж, боловсрол эзэмших тэгш эрх, боловсролын чанарын баталгааг хангах зорилгоор тухайн байгууллага өөрсдийн хөрөнгөөр шаардлагатай сурах бичгээ захиалга хийж худалдан авах боломж бүрдэж байна.

Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах