Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЕБС-ийн захирлуудыг сонгон шалгаруулна

Шалгалт өнөөдрөөс эхлэн ирэх Пүрэв гараг хүртэл үргэлжлэх бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 14, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 9, нийт 23 ажлын байранд сонгон шалгаруулалт хийх юм байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕБС-ийн захирлуудыг сонгон шалгаруулна
ЕБС-ийн захирлуудыг сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн боловсролын газраас зарим төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалтын хууль эрх зүйн шалгалтад тэнцсэн иргэдээс дараагийн шатны шалгаруулалт болохзаах арга-ур чадвар, байгууллагын хөгжлийн хөтөлбөр, ярилцлага болон ерөнхий үнэлгээгээр шалгалт авах аж. Шалгалт өнөөдрөөс эхлэн ирэх Пүрэв гараг хүртэл үргэлжлэх бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 14, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 9, нийт 23 ажлын байранд сонгон шалгаруулалт хийх юм байна.

Хуваалцах