ЕБС-иуд 9 дүгээр сарын 2-ноос ердийн хуваарийн дагуу хичээллэнэ
Ирэх пүрэв гараг буюу есдүгээр сарын нэгний өдөр төрийн болон төрийн бус өмчийн дунд сургуулиудад хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулах чиглэл гарчээ.
Мэдээллийн алба

Ирэх пүрэв гараг буюу есдүгээр сарын нэгний өдөр төрийн болон төрийн бус өмчийн дунд сургуулиудад хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулах чиглэл гарчээ.
Улсын хэмжээнд ЕБС-иуд есдүгээр сарын нэгний өглөө 08:00- 08:40 цагийн хооронд нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд үргэлжлүүлэн 09:00-09:40 цагийн хооронд 1-12 дугаар ангийн бүх бүлгийн сурагчдад “Монголын нууц товчоо” сэдвээр хичээл заах ажээ.




















