Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн нээлт ням гарагт болно

Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудын 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний ням гаригт болно.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн нээлт ням гарагт болно
ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн нээлт ням гарагт болно. Зураг: МҮОНРТ

Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудын 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний ням гаригт болно.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон даяар теле хичээл заах бөгөөд хичээллэх цагийн хуваарийг дараах байдлаар гаргажээ. Үүнд:

08:00-08:40 цаг: Хичээлийн шинэ жилийн нээлт

09:00-09:40 цаг: “Монголын нууц товчоо” хичээл

10:00-10:40цаг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцох "Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо" теле хичээл заах юм.

Харин цэцэрлэгүүдийн хувьд есдүгээр сарын 2-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх юм.

Түлхүүр үг:ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн нээлт ням гарагт болно
Хуваалцах