Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЕБС төгсөгчдөд боловсролын баримт бичгийг системээс шууд хэвлэн олголоо

2018-2019 оны хичээлийн жилийн төгсгөлд суурь боловсролын 42140 гэрчилгээ, бүрэн дунд боловсролын 17222 үнэмлэхийг Боловсролын салбарын мэдээллийн системээс хэвлэн олголоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕБС төгсөгчдөд боловсролын баримт бичгийг системээс шууд хэвлэн олголоо
ЕБС төгсөгчдөд боловсролын баримт бичгийг системээс шууд хэвлэн олголоо. Зураг: МҮОНРТ

2018-2019 оны хичээлийн жилийн төгсгөлд суурь боловсролын 42140 гэрчилгээ, бүрэн дунд боловсролын 17222 үнэмлэхийг Боловсролын салбарын мэдээллийн системээс хэвлэн олголоо.

Өөрөөр хэлбэл, өнгөрөгч хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийг төгсөгчдөд боловсролын баримт бичгийг сургууль дээр нь “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ээс шууд хэвлэн олгодог болсон.

Ингэснээр гэрчилгээ, үнэмлэхийг гараар бичих, бичилтийн техник алдаа гарах эрсдэл арилж, бичилт хийх, баталгаажуулахад зарцуулах хугацаа, явдал чирэгдэл, зардал багассан, багшийн ачааллыг бууруулсан зэрэг олон давуу тал бий болж байгаа юм.

Мөн боловсролын баримт бичгийн эх хувийг цахим хэлбэрээр мэдээллийн санд хадгалдаг болсноор тухайн баримтад хэвлэгдсэн QR кодыг ашиглан лавлагааг түргэн шуурхай авах боломжтой боллоо.

Хуваалцах