Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг өргөн барина

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг өргөн барина
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг өргөн барина. Зураг: МҮОНРТ

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг уян хатан, түргэн шуурхай, нээлттэй боловсронгуй болгох шаардлага бий. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төр засгийг иргэдэд нээлттэй болгох цогц арга хэмжээг авах, бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуваалцах