Эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг хөгжүүлнэ
Энэ сарын 17-18-ны өдрүүдэд “Эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээний гурав дахь удаагийн семинар Улаанбаатар хотноо боллоо.
Мэдээллийн алба

Энэ сарын 17-18-ны өдрүүдэд “Эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээний гурав дахь удаагийн семинар Улаанбаатар хотноо боллоо. Энэ удаагийн семинарын зорилго нь Сайн дурын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ой болон бэлчээрийн хуулийн төслийн хүрээнд хийгдсэн үнэлгээний ажлын үр дүнтэй танилцаж, үүн дээрээ үндэслэн холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнчлэн зөвлөмжийг ашиглан Эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг хөгжүүлэхэд үндэсний хэмжээнд цаашид хийгдэх ажлын төлөвлөгөө боловсруулахад чиглэгдсэн юм.
Семинарыг нээж ХХАА-н сайд Р. Бурмаа үг хэлсэн бөгөөд ХХААЯ, БОНХАЖЯ, ГХГЗЗГ болон орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, зөвлөмжийн хүрээнд хийж байгаа болон цаашид хийх ажлынхаа талаар хэлэлцсэн юм.
Эх сурвалж: ХХААЯ


















