Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-аар өчигдөр хэлэлцэж Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-аар өчигдөр хэлэлцэж Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Улс орны эдийн засгийн байдал хямралтай байгаа тул энэ хаврын чуулганаар яаралтай баталж хэрэгжүүлэхээр заасан энэ тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр байнгын хороо хийж дэмжсэн.

Харин өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийдэх юм. Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд салбар бүрт авч хэрэгжүүлэх ажлуудыг тусгасан уг тогтоолын төсөл хэрэгжиж эхэлвэл манай орны эдийн засаг сайжирна гэж эрх баригчид үзэж байгаа юм.

Хуваалцах