Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эдийн засгийн албаны өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад нэмэлт оруулж, жил бүрийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эдийн засгийн албаны өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэнэ
Эдийн засгийн албаны өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад нэмэлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдрийг Эдийн засгийн албаны тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэлээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Анхдугаар Их Хурлын 1924 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулснаас хойш тус алба үүсэж, хөгжсөний 100 жилийн ой нь энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тохиож байна гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах