Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Эдийн засгийн байнгын хороо хуралдав

Г.Уянга гишүүн мөн санал гаргаж, түүний саналыг гишүүд дэмжсэнээр үлдсэн асуудлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар тогтлоо.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эдийн засгийн байнгын хороо хуралдав
Эдийн засгийн байнгын хороо хуралдав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж Засгийн газраас өнгөрсөн сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн юм.

Мөн Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлуудын хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч Г.Уянга гишүүн мөн санал гаргаж, түүний саналыг гишүүд дэмжсэнээр үлдсэн асуудлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар тогтлоо. Тэрбээр "Засгийн газрын сайд нар томилогдоогүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүн дунд байхгүй яамны ажилтнууд сууж байгаа нь зохимжгүй байна. Тиймээс хэлэлцэх асуудлуудыг хойшлуулах саналтай байна" хэмээсэн юм.

Хуваалцах