Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 12 нь хүрэлцэн ирснээр эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо.

Тус байнгын хороо өчигдөр хуралдахаар товлосон байсан ч “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан хойшилсон тул байнгын хорооны хуралдааныг хойшлуулж, өнөөдөр хуралдахаар болсон юм.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн ”Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Үүний дараа “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийн шийдвэрлэх юм.

Хуваалцах