Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшиллоо

Өнөөдөр УИХ-ын гурван ч байнгын хороо хуралдах байсан ч эдгээрээс Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшиллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшиллоо
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын гурван ч байнгын хороо хуралдах байсан ч эдгээрээс Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшиллоо. Тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслүүдийг хэлэлцэж, зөвшилцөх саналаа УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх ёстой байв.

Хуваалцах