Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.09/ хуралдаан 11.45 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга болон тус зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.09/ хуралдаан 11.45 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга болон тус зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг үндэслэн Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга болон тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар нар асуулт асууж, тодруулсан юм. Монголбанкны хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурлын 2003 оны 39 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан бөгөөд энэ хүрээнд хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Монголбанкнаас хийж буй ажилтай танилцаж, биелэлтэд хяналт тавих, хөндлөнгийн аудитын үйл ажиллагаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын зарчимд нийцэж явагдаж байгаа эсэхийг хянах, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих, хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Монголбанкнаас хийж буй ажилтай танилцаж, биелэлтэд хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан талаар Монголбанкны хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигч Д.Даваасамбуу хариулт өглөө.

Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргахад хуралдаанд оролцогчдын 90 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


















