Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг маргаашнаас мөрдөгдөж эхэлнэ

Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж Сангийн дэд сайд С.Пүрэв хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг маргаашнаас мөрдөгдөж эхэлнэ
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг маргаашнаас мөрдөгдөж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Он дуустал гурван сарын хугацаанд хэрэгжих Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан орлогоо ил болгосноор хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх юм. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж Сангийн дэд сайд С.Пүрэв хэлж байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ирэх 12-р сарын 31-ны дотор сайн дураар ил болгож, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдах юм. Одоогоор энэ хуульд хэчнээн аж ахуйн нэгж хамрагдах нь тодорхойгүй байна.

Хуваалцах