Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын VI хуралдаан боллоо

Австрийн нийслэл Вена хотноо Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын VI хуралдаан энэ сарын 23-ны өдөр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын VI хуралдаан боллоо
Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын VI хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Австрийн нийслэл Вена хотноо Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын VI хуралдаан энэ сарын 23-ны өдөр болжээ.

Энэ үеэр талууд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тухайлбал, эрдэс баялаг, эрчим хүч, санхүү, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт тодорхой алхам үргэлжлүүлэн хийх талаар санал солилцож, зарим үр дүнд хүрсэн байна.

Ашигт малтмалын иж бүрэн түншлэлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үзэглэж, Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хоёр дахь шатыг эхлүүлэх зарчмын тохиролцоонд хүрчээ.

Мөн Австрийн талаас монгол эмч, мэргэжилтэн нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг Грац хотын Анагаах ухааны их сургуульд зохион байгуулахыг санал болсон байна.

Эх сурвалж: Уул уурхайн яам

Хуваалцах