“Эдийн засгийн хөгжлийн клуб”-ынхэн ээлжит уулзалтаа хийлээ
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд /2014.05.10/ “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын ”АХХ” ТББ дэргэдэх “Эдийн засгийн хөгжлийн клуб”-ынхэн ээлжит уулзалтаа хийлээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд /2014.05.10/ “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын ”АХХ” ТББ дэргэдэх “Эдийн засгийн хөгжлийн клуб”-ынхэн ээлжит уулзалтаа хийлээ.
Уулзалтаар клубын цаашдын үйл ажиллагаа болон бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.
Түүнчлэн улс оронд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийн талаар гишүүд өөр хоорондоо харилцан ярьж, хэрхэн хүндрэлийг гэтлэх талаар нээлттэй мэтгэлцсэн юм.
Оролцогчид уулзалт, хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн хүндрэлээс эрчимтэй гарч болох санал, зөвлөмжөө “АХХ” ТББ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболдод ойрын өдрүүдэд хүргүүлэхээр тогтжээ.


















