Эдийн засгийн салбарын Нобелийн эзэд тодорлоо
Шведийн Шинжлэх Ухааны Академи Эдийн засгийн Нобелийн шагналыг АНУ-ийн хоёр эрдэмтэнд хүртээх шийдвэрийг гаргаад байгаагаа даваа гарагт зарлалаа.
Мэдээллийн алба

Шведийн Шинжлэх Ухааны Академи Эдийн засгийн Нобелийн шагналыг АНУ-ийн хоёр эрдэмтэнд хүртээх шийдвэрийг гаргаад байгаагаа даваа гарагт зарлалаа.
Тодруулбал, Стэнфордын их сургуулийн судлаач, эдийн засагч Пол Милгром, Роберт Уилсон нар дуудлага худалдааны онолыг илүү боловсронгуй болгож, дуудлага худалдаа явуулах шинэ форматыг зохиосон юм. Тэдний энэхүү онол нь худалдагч, худалдан авагч төдийгүй татварын төлөгчдийн аль алинд ашиг тусаа өгч байгааг Нобелийн хороон цохон тэмдэглэжээ.

Тэдний зохисон математикийн нарийн загварчлал дээр тулгуурласан онолыг тоглоомын онол ч гэж мөн нэрийддэг байна. Ташрамд сонирхуулахад, Нобелийн шагналыг 1895 оноос Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу олгож эхэлсэн юм. Харин энэхүү шагналыг дагалдан ирдэг 10 сая швед кроныг Шведийн Төв банкны санаачилгаар 1969 оноос олгох болжээ.


















