Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ
Хууль тогтоогчид эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Мэдээллийн алба

Засгийн газар "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай" хуулийн төсөлтэй уялдуулан татвар, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан зарим этгээдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх зорилгоор Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж, парламентад өргөн барьсан.
Тэгвэл хууль тогтоогчид Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.


















