Эдийн засгийн өөрчлөлт экологид хэрхэн нөлөөлж буй судална
Энэ үүднээс ХБНГУ, Япон, Испани, БНХАУ болон Монголын эрдэмтэд өнөөдрөөс чуулж эхэллээ.
Мэдээллийн алба

Монгол орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүд байгаль экологид хэрхэн нөлөөлж байгааг олон улсын түвшинд судална. Энэ үүднээс ХБНГУ, Япон, Испани, БНХАУ болон Монголын эрдэмтэд өнөөдрөөс чуулж эхэллээ. Нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөө дагаад монгол орны байгаль экологид ямар өөрчлөлтүүд гарч байгаа, түүнийг хэрхэн зөв оновчтой менежментээр зохицуулах вэ гэдгийг эдгээр эрдэмтэд хамтран судлах юм.
Ингэснээр, Төв Азийн бүс нутгийн дулаарал, түүнээс үүдэлтэй байгаль цаг уурын өөрчлөлттэй тэмцэх томоохон туршлага болох юм гэж судлаачид үзэж байна. Энэ тухай ХААИС-ийн Агро-экологийн сургуулийн багш, доктор Д.Дэлгэржаргал ярилаа


















