Эдинбургийн Гүн Филиппийн хэвтсэн эмнэлгийг хамгаалалтад авчээ
Их Британийн хатан хаан 2-р Елизабетагийн нөхөр, Эдинбургийн гүн Филипп дунд чөмөгний төлөвлөгөөт хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн байна. Үүнтэй холбоотойгоор Лондоны 7р Эдуард хааны нэрэмжит тус эмнэлгийг харуул хамгаалалтад авсан байна.
Мэдээллийн алба

Их Британийн хатан хаан 2-р Елизабетагийн нөхөр, Эдинбургийн гүн Филипп дунд чөмөгний төлөвлөгөөт хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн байна. Үүнтэй холбоотойгоор Лондоны 7-р Эдуард хааны нэрэмжит тус эмнэлгийг харуул хамгаалалтад авсан байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний хагалгааны талаарх мэдээлэл авахаар эмнэлгийн газар олноороо цуглаад байна. Эдинбургийн гүн өдгөө 96 настай юм. Тэрээр олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх шийдвэр гаргасныг нь өнгөрсөн оны 5-р сард Букингемийн ордноос мэдээлж байсан юм. Түүний энэ шийдвэрийг хатан хаан 2р Елизабета дэмжин хүлээн авсан тухай ч тэр үед мэдээлж байсан юм.
Хамгийн сүүлд өнгөрсөн оны 8-р сард болсон Хатан хааны тэнгисийн явган цэргийнхний жагсаалыг Эдинбургийн гүн үзэж сонирхсоноос хойш олны өмнө бараг ил гараагүй юм. Өнгөрсөн оны 11-р сард Эдинбургийн гүн Филипп, хатан хаан 2-р Елизабета нарын гэрлэлтийн 70 жилийн ой болсон билээ.


















