"Эдмонтон Ойлерс" 33 дахь хожлоо авлаа
Өнөөдөр лигийн өрнөд бүсийн шилдэг багуудын нэг “Эдмонтон Ойлерс” АНУ-ын Флорида мужид зочилж, улирлын 61 дэх тоглолтдоо оролцлоо.
Мэдээллийн алба

АНУ-ын 23, Канадын 7 багаас бүрдсэн Үндэсний хоккейн лигийн тэмцээний түүхт 100 дахь улирал эхлээд багууд хэдийн 60 орчим тоглолт хийгээд байна. Өнөөдөр лигийн өрнөд бүсийн шилдэг багуудын нэг “Эдмонтон Ойлерс” АНУ-ын Флорида мужид зочилж, улирлын 61 дэх тоглолтдоо оролцлоо. Багууд энэ өдөр 3 үеийн турш мөсөн талбайд хүчтэй өрсөлдөөн үзүүлж, 4:3-ын харьцаатай Эдмонтончууд ялалтыг авчээ. Тэднээс швед хамгаалагч Оскар Клефбом, Зак Кэссиан, Райан Нюжент-Хопкинс, Крис Расселл нар тус бүр нэг шайб оруулсан байна. Флоридачуудын хувьд сүүлийн 5 тоглолтдоо дараалан хожоод байсан ч өнөөдөр ийнхүү хожигдлоо. Флоридагийн залуус дорнод бүсийн 9-р байрт 66 оноотой улирлыг үргэлжлүүлж байна. Харин энэ улирлын 33 дахь хожлоо авсан “Эдмонтон Ойлерс” 74 оноотой өрнөд бүсийн 4-р байрт эрэмбэлэгдэж байна.


















