Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Эдмонтон" улирлын 17 дахь хожлоо авлаа

Өрнөд бүсийн 5, 6-р байрт дараалан бичигдэж байгаа "Сент-Луис Блюз", "Эдмонтон Ойлерс" багууд өнөөдөр Сент-Луис хотын "Скоттрэйд Центр"-ийн мөсөн талбайд учраа тааран тоглолоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эдмонтон" улирлын 17 дахь хожлоо авлаа
"Эдмонтон" улирлын 17 дахь хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний хоккейн лиг (ҮХЛ)-ийн тэмцээний өрнөд бүсийн 5, 6-р байрт дараалан бичигдэж байгаа "Сент-Луис Блюз", "Эдмонтон Ойлерс" багууд өнөөдөр Сент-Луис хотын "Скоттрэйд Центр"-ийн мөсөн талбайд учраа тааран тоглолоо. Багууд үндсэн цагт 2:2-ын харьцаатай тэнцсэн. "Блюз хөгжимчид"-өөс Кайл Бродзяк болон ОХУ-ын шилдэг тамирчин Владимир Тарасенко нар гоолыг оруулжээ. 25 настай довтлогч Владимир Тарасенко энэ улирал эхлээд 16 гоол оруулж, 22 гоолын ламжуулалт өгөөд байна. Улмаар тоглолтын ялагчийг нэмэлт цагт шийдэхээр болж, энэ үе эхлээд ердөө 2 минутын дараа "Эдмонтон"-оос Райн Нюжент-Хопкинс хожлын шайбыг хаалганд шигтгэсэн. Канад довтлогч улирлын 6 дахь гоолоо оруулсанаар багтаа энэ улирлын 17 дахь ялалтыг нь авчирсан юм. Багууд одоогоор адил 39 оноотой өрнөд бүсийн 5, 6-р байрт эрэмбэлэгдэж байна.

Хуваалцах