Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эдвард Сноуденыг АНУ-руу буцаахгүй байж болзошгүй

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденыг хоёр орны хооронд гэмт хэрэгтнийг харилцан солилцох зөвшилцөл байхгүй учир АНУ-руу буцаахгүй хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын телевизийн 1-р сувагт өгсөн ярилцлагандаа мэдэгджээ.Тэрээр “Сноуденыг буцаан авахыг хүсэж байгаа нь А

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эдвард Сноуденыг АНУ-руу буцаахгүй байж болзошгүй
Эдвард Сноуденыг АНУ-руу буцаахгүй байж болзошгүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденыг хоёр орны хооронд гэмт хэрэгтнийг харилцан солилцох зөвшилцөл байхгүй учир АНУ-руу буцаахгүй хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын телевизийн 1-р сувагт өгсөн ярилцлагандаа мэдэгджээ.Тэрээр “Сноуденыг буцаан авахыг хүсэж байгаа нь АНУ-ын засаг захиргааны зөв байж болох боловч асуудлын гол нь энэ биш юм. ОХУ АНУ-д нэг бус удаа ийм зөвшилцөл хийхийг санал болгосон боловч татгалзсан хариу авсан юм” гэсэн байна.

Сноудэн иргэдийг тагнадаг АНУ-ын Засгийн газрын PRISM нууц ажиллагааны талаар олон нийтэд дэлгэсэн юм. Тэрээр одоогоор ОХУ-д түр хугацаанд орогнох эрх олж аваад байгаа билээ.

Хуваалцах