Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ээж аавуудын тоглолт болов

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн зургадугаар цэцэрлэгийн аав ээжүүд жүжигчилсэн тоглолтоор хүүхэд багачууддаа бэлэг барилаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээж аавуудын тоглолт болов
Ээж аавуудын тоглолт болов. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн зургадугаар цэцэрлэгийн аав ээжүүд жүжигчилсэн тоглолтоор хүүхэд багачууддаа бэлэг барилаа.

Энэхүү тоглолт нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийнхээ хөгжлийг дэмжих, мөн зөв Монгол хүүхэд төлөвшүүлэх авьяас, ном хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг байна.

Хүүхдийн насны онцлогт тохирсон, хүүхдийн хүмүүжилд эерэг ач холбогдолтой, сэдвийн дагуу хувцас хэрэгслээ бэлтгэсэн тоглолтоо эцэцг эхчүүд толилуулсан юм.

Мөрөн сумын хүүхдийн зургадугаар цэцэрлэг зургаан бүлэгтэй. Нийт 274 эцэг эхийн 50 гаруй хувь нь жүжгийн дүрд хувирсан бол үлдсэн нь тайз засал, орчин бүрдүүлэлт зэрэг бусад үйл ажиллагаанд хамтран оролцов.

Хуваалцах