Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ээж охин хоёрт туслах аян өрнөнө

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг өөрийн фээсбүүк хуудсаараа дамжуулан хүүгийнхээ ангийн нэгэн охинд туслахыг уриалжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээж охин хоёрт туслах аян өрнөнө
Ээж охин хоёрт туслах аян өрнөнө. Зураг: МҮОНРТ

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг өөрийн фээсбүүк хуудсаараа дамжуулан хүүгийнхээ ангийн нэгэн охинд туслахыг уриалжээ.

Тэрээр “Манай хүүгийн ангид нэг охин байдаг гэнэ. Ээжтэйгээ л амьдардаг. Ээж нь сэтгэцийн өөрчлөлтэй болохоор ажилд авах газар олддоггүй. Тэр бяцхан охин хичээлээ тараад Гандангийн хажуугийн дэлгүүрээс будаа зээлж аваад тэр хавьд зарж олсон мөнгөөрөө ээждээ болон өөртөө сургуулийнхаа гуанзнаас пирошки авч идэж өдрийг өнгөрөөдөг. Гэрийнх нь хана нь хугарч, нэвт гэрэлтдэг. Гадаа хэдэн хэмийн хүйтэн байна гэрт нь яг тийм байдаг болохоор Бөмбөгөр орж дулаацдаг гэнэ. Тэгсэн хэрнээ хөөрхий охин хичээлээ их хичээнгүй сайн хийдэг гэсэн. Энэ охинд тусалмаар байна” хэмээн бичсэн байна.Түүний энэ санаачилга олон хүний талархлыг хүлээсэн бөгөөд туслах хүсэлтээ илэрхийэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж.

Дуучин Г.Эрдэнэбилэг нь охины ангийн багштай хамт гэрт нь очиж үзсэн бөгөөд нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа тул туслахыг хүссэн хүмүүстэй уулзалт зохион байгуулж, цаашид хэрхэн тусалж болох тухай ярилцахаар шийджээ.

Уг уулзалт өнөөдөр 19.00 цагт 96-р сургууль дээр болох бөгөөд энэхүү санаачилгад нэгдэх хүсэлтэй хэн ч очиж болох аж.

Түлхүүр үг:Ээж охин хоёрт туслах аян өрнөнө
Хуваалцах