Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ээждээ, ханьдаа баярлалаа” тоглолт өнөөдөр болно

Дуучин, ая зохиогч Отгойн Баянмөнх өнөөдөр “Ээждээ, ханьдаа баярлалаа” нэртэй тоглолтоо “Аса” циркт зохион байгуулах гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ээждээ, ханьдаа баярлалаа” тоглолт өнөөдөр болно
“Ээждээ, ханьдаа баярлалаа” тоглолт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Дуучин, ая зохиогч Отгойн Баянмөнх өнөөдөр “Ээждээ, ханьдаа баярлалаа” нэртэй тоглолтоо “Аса” циркт зохион байгуулах гэж байна.

Түүний тоглолтод дуучин П.Жимсээ, Я.Гэрэлчулуун, Т.Амина, Д.Найдандорж, Х.Давхарбаяр нар ая дуугаа өргөх гэнэ.

О.Баянмөнх нь саяхан “Үргэлж Монголтойгоо” цомгоо “өлгийдсөн” билээ. Тэрхүү цомогтоо орсон дууныхаа аялгууг өөрөө зохиосон бол энэ удаагийн тоглолтод нь ч дуулагдах гэнэ.

Мөн энэ сарын 7-оос 26 хүртэл Хөвсгөл аймгийнхаа бүх сумын үзэгчдэд ая дуугаа өргөх аж.

Хуваалцах