Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаан зарлагдлаа

eejdee@mnb.mn и-мэйл хаягаар болон Mongolian national broadcaster фэйсбүүк хуудас руу 2020 оны гуравдугаар сарын 4-ний 16:00 цаг хүртэлх хугацаанд илгээгээрэй

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаан зарлагдлаа
“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаан зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаан 12 дахь жилдээ зарлагдлаа.

Ээждээ бичсэн шилдэг захидлыг шалгаруулах уг улсын уралдаанд хаягласан захидлаа А4 хэмжээтэй нэг нүүрт багтаан компьютер дээр шивж, eejdee@mnb.mn и-мэйл хаягаар болон Mongolian national broadcaster фэйсбүүк хуудас руу 2020 оны гуравдугаар сарын 4-ний 16:00 цаг хүртэлх хугацаанд илгээгээрэй.

Түүнчлэн “Ээждээ захидал бичээрэй-2020” улсын уралдааны шилдэг захидлын эзэн буюу түрүүлсэн оролцогчийг 800 мянган төгрөг, хоёрдугаар байрт шалгарсан хоёр захидлын эзнийг 500 мянган төгрөг, гуравдугаар байрт орсон гурван хүнийг 300 мянган төгрөг, тусгай байрт шалгарсан 14 үзэгчийг 100 мянган төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж, урамшуулна.

“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны оролцогч та ээждээ хаягласан захидалдаа өөрийн овог нэр, хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой бичээрэй.

Мөн захидлын уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 327225, 88775584 дугаарын утсаар лавлаарай.

Хуваалцах