Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ээжийнхээ цогцосыг гражнаасаа олжээ

Сүүлийн үед олны сэтгэлийг сэртхийлгэсэн хүнд гэмт хэргүүд ар араасаа гарч, илэрч байна.

Б.
Б.Энхчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээжийнхээ цогцосыг гражнаасаа олжээ
Ээжийнхээ цогцосыг гражнаасаа олжээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийнүед олны сэтгэлийг сэртхийлгэсэн хүнд гэмт хэргүүд ар араасаа гарч, илэрч байна. Хэнтий аймагт 6 настай хөвгүүд санаандгүйгээр нэгнийгээ буудаж хөнөөсөн хэргийн дуулиан намжаагүй байхад хэрцгий нөхрийнхөө гарт амиа алдсан бүсгүйн цогцос таван жилийн дараа блокон хашааны суурь дороос олдсон шуугиан дэгдсэн. Гэтэл өнгөрөгч 7 хоногийн эхээр Говьсүмбэр аймагт бас нэгэн жигшүүрт хэрэг гарлаа. 40 гаруй насны багш эмэгтэйн нөхрийнхөө гарт амиаалдаж цогцосыг төрсөн хүү ньгражнаасаа олсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр цогцос олдсноос хоёр хоногийн дараа буюуөнгөрөгч баасан гаригт талийгаачийн нөхрийг Шивээговь сумаас баривчилж хэргийг шалгаж байна.

Хуваалцах