Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ээжүүдийг шударга нийгэм рүү уриаллаа

МАХН-ын дэргэдэх Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн их хуралдай” Төрийн ордонд амжилттай болж өнгөрлөө. Хуралдайд Монгол орны өнцөг булан бүрээс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээжүүдийг шударга нийгэм рүү уриаллаа
Ээжүүдийг шударга нийгэм рүү уриаллаа. Зураг: МҮОНРТ

МАХН-ын дэргэдэх Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн их хуралдай” Төрийн ордонд амжилттай болж өнгөрлөө. Хуралдайд Монгол орны өнцөг булан бүрээс 800 гаруй эмэгтэй цугларч өнөөгийн нийгэм, улстөр, ажилгүйдэл, хүчирхийлэл, эрүүл мэнд зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэл тавилаа.

Хуралдайд Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан болон УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нарын хүмүүс оролцсон юм. Хуралдайд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхавацэдэн, ШЁМЭНХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Л.Сэлэнгэ, МАХН-ын гишүүн Ц.Долгорсүрэн нар илтгэл тавьж Шадар сайд Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар баяр хүргэж үг хэллээ.

Илтгэл тавьсан эмэгтэйчүүд цаг үеийн олон асуудлыг хөндөн тавьсан юм. Тэд Монголын эмэгтэйчүүдийн дийлэнх нь хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, амьдралын нөхцөл тааруу, хүчирхийлэл, хүний наймаанд өртөж байгаа талаар илтгэлдээ дурдлаа. Мөн Монголын хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн хувь нэмрийг түлхүү оруулах, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний бахархал, эрх чөлөө, хүний эрх, ардчилал, шударга ёс, эх оронч үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг уриалсан юм. Хуралдайн төгсгөлд хэлэлцүүлсэн асуудлаар зөвлөмж гаргасан бөгөөд зөвлөмжийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд гардуулан өгсөнөөс гадна МАХН-ын гишүүн болж байгаа 13 залуу эмэгтэй төлөөлөлд батлахыг нь гардуулан өглөө.

Хуваалцах