Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ээлжит бус чуулган хаалаа

УИХ-аас Засгийн газрын гишүүдийг нөхөн томилох болон Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэхээр энэ сарын 7-18-ны хооронд ээлжит бус чуулган зарлаж хуралдуулсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээлжит бус чуулган хаалаа
Ээлжит бус чуулган хаалаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын ээлжит бус чуулган дөнгөж сая хаалтаа хийлээ. УИХ-аас Засгийн газрын гишүүдийг нөхөн томилох болон Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэхээр энэ сарын 7-18-ны хооронд ээлжит бус чуулган зарлаж хуралдуулсан юм.

Чуулганы хугацаанд эхлээд Ерөнхий сайдын өргөн барьсан сайд нарыг томилсон. Түүнчлэн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авсан. Хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах шаардлагатай болсон ч чадсангүй. Учир нь Ерөнхийлөгчийн хориг тавьсан зүйл заалтуудыг хэлэлцэх байсан Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдахаар хоёр ч удаа цаг товлосон боловч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хуралдаагүй юм. Ингэснээр Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 7 дугаар зүйл уг хуулиас хасагдан хүчин төгөлдөр Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөл үзүүлэх ажиллагааг Өршөөл үзүүлэх комисс эрхлэн гүйцэтгэхээр болж байна.

Тодруулбал, ирэх 10 дугаар сарын 1-нд эхлэх УИХ-ын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригуудыг нарийвчлан хэлэлцэх юм.

Хуваалцах