Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ээлжит бус чуулган хуралдуулахаар тогтов

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээлжит бус чуулган хуралдуулахаар тогтов
Ээлжит бус чуулган хуралдуулахаар тогтов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо.

УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагааг 2019 оны гуравдугаар сарын 18-ны Даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болов.

Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдааныг ирэх долоо хоногт хийхээр шийдвэрлэлээ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах