Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
Өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшилсон УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшилсон УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд УИХ дахь МАН болон МАХН-ын гишүүд ирэхгүй байсан. Үүнийг нь Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах болон МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох зэрэг асуудлаас болоод тус хоёр бүлэг ирцээ бүрдүүлэхгүй байна гэж зарим хэвлэлээр бичиж байсан юм.
Ямартаа ч энэ сарын 26-ныг дуустал хуралдах ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганаар нийт 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа юм.


















