Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ээлжит чуулган нээлтээ хийлээ

Чуулганы нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаан болох юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээлжит чуулган нээлтээ хийлээ
Ээлжит чуулган нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын хаврын ээлжит чуулган дөнгөж сая нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга үг хэлсэн бөгөөд үргэлжлүүлэн Төрийн дуулал эгшиглэсэн юм.

Чуулганы нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаан болно. Тодруулбал,

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ДАРАА:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д;

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;

  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Дөрөвдүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

  • Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Г” танхимд;

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.

Хуваалцах