Ээлжит чуулганы цагийг тогтоов
УИХ-ын дарга З.Энхболд 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай захирамж гаргалаа.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболд 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай захирамж гаргалаа. УИХ-ын дарга захирамжиндаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн пүрэв, баасан гарагт өглөө 09:00 цагаас эхэлж, үдээс хойш 14:00 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон байна.
Мөн уг захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болгосон байна.


















