Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ээлжит цахим уулзалт боллоо

Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж уг зорилтот жилийн хүрээнд аймгийн холбогдох албаны мэргэжилтнүүдтэй эрүүл мэндийн цахим уулзалт хийдэг болсон.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээлжит цахим уулзалт боллоо
Ээлжит цахим уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж уг зорилтот жилийн хүрээнд аймгийн холбогдох албаны мэргэжилтнүүдтэй эрүүл мэндийн цахим уулзалт хийдэг болсон.

Өнгөрсөн баасан гарагт 14 дэх удаагийн цахим хурлыг хийжээ. Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа болон холбогдох албаны хүмүүс оролцсон байна.

Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт, “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрч буй долоо хоногт хийгдсэн ажлын талаар товч мэдээлэл хийж, Эрүүл мэндийн сайдын “Эх, хүүхдэд ээлтэй аймаг, дүүрэг шалгаруулах тухай” тушаалын талаар танилцуулсан. Харин үүний дараа аймгууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа тайлагнасан байна.

Хуваалцах