Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ээлжит цахим ярилцлага боллоо

УИХ-ын гишүүд мэдээлэл сонссоны дараа аймгийн удирдлагад асуулт тавьж ярилцсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээлжит цахим ярилцлага боллоо
Ээлжит цахим ярилцлага боллоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Энхболд, Су.Батболд нарын орон нутгийн удирдлагатай хийсэн ярилцлагаар үргэлжиллээ.

Цахим ярилцлагад УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, УИХ-ын гишүүдийн Ажлын албад, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.

Цахим ярилцлагын үеэр Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат оролцогчдыг танилцуулаад аймгийнхаа хэмжээнд 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын явц, хаврын тариалалт, мал төллөлт зэрэг цаг үеийн ажил, нөхцөл байдлын талаар мэдээллээ. УИХ-ын гишүүд мэдээлэл сонссоны дараа аймгийн удирдлагад асуулт тавьж ярилцсан юм.

Хуваалцах