Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ээлжит цэрэг татлага ирэх долоо хоногт эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээлжит цэрэг татлага ирэх долоо хоногт эхэлнэ
Ээлжит цэрэг татлага ирэх долоо хоногт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 2014 оны аравдугаар сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулна.

Тус захирамжинд цэрэг татах, халах ажлыг зохион байгуулалтаар хангаж, байр, тээврийн хэрэгслээр ханган, шаардагдах төсөв хөрөнгийг хуульд нийцүүлэн гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг дүүргүүдийн цэрэг татлагын товчоо хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтад хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Харин цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг цэрэг татлага дууссан өдрөөс хойш гурав хоногийн дотор Нийслэлийн Цэрэг татлагын товчоонд ирүүлэх журамтай.

Хуваалцах