Ээмэгжүүлсэн малын мах нь эрүүл ахуйн баталгаатай түүхий эд болдог
Ээмэгжүүлсэн малын махыг экспортлоход тус малын ээмэг тэмдэг нь эрүүл ахуйн баталгаа болдгийг мэргэжилтэн хэлж байна.
Мэдээллийн алба

Ээмэгжүүлсэн малын махыг экспортлоход тус малын ээмэг тэмдэг нь эрүүл ахуйн баталгаа болдгийг мэргэжилтэн хэлж байна. Одоогоор орон нутагт мал ээмэгжүүлэх ажил үргэлжилж байгаа. Малыг ээмэгжүүлснээр мах экспортлоход эрүүл гэсэн баталгаа болох төдийгүй дотоодын хүнсний захуудад малын мах өгөхөд гарал үүсэл тодорхой байх, түүнчлэн малын хулгайг илрүүлэхэд дөхөм ач холбогдолтой аж. Мал ээмэгжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг Улсын мал эмнэлэг үржлийн газраас орон нутгийн холбогдох байгууллагуудад сануулаад байгаа юм.


















