Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон авто замыг ашиглалтад оруулав

ХУД-ийн “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох замын ажил 2022 онд эхэлсэн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон авто замыг ашиглалтад оруулав
Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон авто замыг ашиглалтад оруулав. Зураг: МҮОНРТ

ХУД-ийн “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох замын ажил 2022 онд эхэлсэн.

Газар чөлөөлөлтийн улмаас 2 жил орчим гацсан тус авто замыг өнгөрсөн 7 дугаар сард ашиглалтад оруулсан юм.

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон 0.6 км авто замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай.

Мөн ус зайлуулах шугам хоолойг угсарсан юм.

Хуваалцах