Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг сая төгрөгөөр шагнав

дээрх сурагчдыг бэлтгэсэн багш Э.Орхон, Н.Ган-Эрдэнэ нарыг 500 мянган төгрөгөөр урамшуулжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг сая төгрөгөөр шагнав
ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг сая төгрөгөөр шагнав. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн удирдлагууд энэ оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр 800 оноо авч, өндөр амжилт үзүүлсэн сурагчдаа шагнажээ. Тухайлбал, Хэрлэн сумын “Хан-Уул” цогцолбор сургуулийн сурагч Д.Чингүнжав, “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн сурагч Т.Арвин нарт нэг сая төгрөгийн урамшууллыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл болон Засаг даргын зөвлөлийн гишүүд гардуулсан байна.

Түүнчлэн дээрх сурагчдыг бэлтгэсэн багш Э.Орхон, Н.Ган-Эрдэнэ нарыг 500 мянган төгрөгөөр урамшуулжээ.

Хуваалцах