ЭЕШ-ийн бүртгэл 98 хувьтай байна
Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жилийн тухайд 42000 гаруй сурагч бүртгүүлнэ гэсэн урьдчилсан тооцоог тус төвөөс гаргаад байна. Одоогоор бүртгэл 98 хувьтай байгаа аж.
Мэдээллийн алба

Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жилийн тухайд 42000 гаруй сурагч бүртгүүлнэ гэсэн урьдчилсан тооцоог тус төвөөс гаргаад байна. Одоогоор бүртгэл 98 хувьтай байгаа аж.
Бүртгэл ирэх даваа гарагт дуусна гэж Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэлийнхэнд мэдээллээ.
Эдгээр өдрүүдэд Боловсролын үнэлгээний төв сурагчдын бүртгүүлэх боломжийг хангах үүднээс уртасгасан цагаар ажиллаж байгаа гэнэ.


















