Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭЕШ маргааш орон даяар эхэлнэ

Маргааш буюу 2019 оны зургаадугаар сарын 17-нд ЭЕШ орон даяар Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Энэ жилийн онцлог нь өмнө нь шалгуулагчдын шалгалтын материалыг хурааж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭЕШ маргааш орон даяар эхэлнэ
ЭЕШ маргааш орон даяар эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу 2019 оны зургаадугаар сарын 17-нд ЭЕШ орон даяар Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Энэ жилийн онцлог нь өмнө нь шалгуулагчдын шалгалтын материалыг хурааж аваад шалгалтын постод төвлөрүүлсний дараагаар дүн оноог нь 14 хоногийн дараа мэдээлдэг байсан бол энэ жилд шууд засалтын шилэн технологийг ашиглан нэг цагийн дотор шалгаж, дүн оноог мэдээлэх юм.

Шууд засалтад хэрэглэх засалтын төхөөрөмжийг Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд АНУ-аас нийлүүлжээ.

Хуваалцах