Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

ЭЕШ өгөх шалгуулагчид сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт" энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэнэ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭЕШ өгөх шалгуулагчид сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
ЭЕШ өгөх шалгуулагчид сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Зураг: МҮОНРТ

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт" энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэнэ. Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчид зориулан сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.

Шалгуулагчид мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө авах бол Боловсролын үнэлгээний төвийн фэйсбүүк чат эсвэл 7011-9498 дугаарт ажлын өдрүүдээр 08:30-17:30 цагийн хооронд холбогдох боломжтой. Шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтой юм байна.

Хуваалцах