ЭЕШ өгөхдөө Шалгалтын төвөөс өгсөн харандааг хэрэглэнэ
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдээ эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлага байгааг Боловсролын үнэлгээний төвийн дарга Н.Ган-Эрдэнэ ярьж байна.
Мэдээллийн алба

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдээ эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлага байгааг Боловсролын үнэлгээний төвийн дарга Н.Ган-Эрдэнэ ярьж байна.
Энэ жилийн шалгалтад шууд засалтын шилэн технологийг ашиглах тул Шалгалтын төвөөс өгсөн бэлэн харандааг хэрэглэнэ. Мөн хариултын хуудас руу хуулахдаа цагаа сайн төлөвлөх учиртайг тэрбээр ярьж байна. Элсэлтийн Ерөнхий шалгалттай холбоотой тодруулгыг хүргэе.
Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 17-нд Монгол Улсын түүх, физикийн шалгалтаар эхэлж, 18-нд хими, газар зүй, англи хэл, 19-нд биологи, математикийн шалгалтаар үргэлжилж, 20-нд монгол хэл, орос хэл, нийгмийн тухай мэдлэгээр өндөрлөнө.


















