Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭЕШ өгөхөөр ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭЕШ өгөхөөр ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
ЭЕШ өгөхөөр ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ. Зураг: МҮОНРТ

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ. Үүнд:

1. Бүртгэлийн хуудас /энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх/

2. Суудлын хуваарь

3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

4. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Хуваалцах