ЭЕШ-ын босго оноог 450 болгоно
Элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны дээд тал нь 800 байх ёстой гэж үздэг нь чанаргүй их, дээд сургуулийн тоог олшруулах боломжийг бүрдүүлж байна хэмээн албаныхан үзжээ.
Мэдээллийн алба

Элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны дээд тал нь 800 байх ёстой гэж үздэг нь чанаргүй их, дээд сургуулийн тоог олшруулах боломжийг бүрдүүлж байна хэмээн албаныхан үзжээ.
Иймээс их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450 болгон журамлах ажлыг судалж байгаа бөгөөд хэрэв тус журам батлагдвал ирэх оноос мөрдөгдөх юм.
Уг журмыг Хувийн их, дээд сургуулийн консерциумаас эсэргүүцэж, БШУЯ-нд “Энэ шийдвэрээ эргэж харах хэрэгтэй, хэрэгжүүлэх боломжгүй” гэх мэдэгдэл ирүүлээд байгаа ч чанартай боловсролын төлөө үүнийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж салбарынхан онцолжээ.


















