Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭЕШ-ын бүртгэл албан ёсоор дууслаа

Энэ жилийн их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр оройн 18:00 цагт албан ёсоор дуусгавар болов. Урьдчилсан тооцоогоор энэ жилийн ерөнхий эрдмийн шалгалтад 38 мянга гаруй хүүхэд бүртгүүлнэ хэмээн үзэж байсан ч 37 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭЕШ-ын бүртгэл албан ёсоор дууслаа
ЭЕШ-ын бүртгэл албан ёсоор дууслаа. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр оройн 18:00 цагт албан ёсоор дуусгавар болов. Урьдчилсан тооцоогоор энэ жилийн ерөнхий эрдмийн шалгалтад 38 мянга гаруй хүүхэд бүртгүүлнэ хэмээн үзэж байсан ч 37 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ. Энэ жилийн ЭЕШ-ийн бүртгэлд бүртгүүлэгчид нийт 10 хичээлээс өөр өөрийн сонголтоор шалгалт өгнө. Тодруулбал, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгох юм.

Цахим бүртгэлээр бүртгүүлсэн шалгуулагч хувийн мэдээллээ буруу оруулсан тохиолдолд тавдугаар сарын 1-ний дотор залруулах боломжтой.

Харин шалгалтын хичээлийг солих, засах боломжгүй. Мөн тавдугаар сарын 15-наас хойшсуудлын хуваарийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудас руу орж өөрсдийнхөө нууц кодыг ашиглан нэвтэрч хэвлэж авах юм. ЭЕШ орон даяар зургадугаар сарын 14-ний 12:00 цагт монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ.

ЭЕШ-ын хуваарь:

Сар/өдөр Цаг Хичээл 06 дугаар сарын 14 12:00-13:40 Монгол хэл бичиг 06 дугаар сарын 16 10:00-11:20 Орос хэл 13:00-14:40 Хими 16:00-17:20 Англи хэл 06 дугаар сарын 17 08:30-09:50 Монгол Улсын түүх 11:30-13:10 Математик 14:30-15:50 Биологи 17:00-18:20 Монгол хэл 06 дугаар сарын 19 08:00-09:40 Физик 11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг 14:20-15:40 Газарзүй

Хуваалцах