Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭЕШ-ын бүртгэл маргааш эхэлнэ

ЭЕШ-ын бүртгэл маргааш өглөө 09:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 21-ны 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ БҮТ-ийн www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож шар хуудсаа авна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭЕШ-ын бүртгэл маргааш эхэлнэ
ЭЕШ-ын бүртгэл маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

ЭЕШ-ын бүртгэл маргааш өглөө 09:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 21-ны 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ БҮТ-ийн www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож шар хуудсаа авна.

Энэ жилийн хувьд Засгийн газрын 37-р тогтоолын дагуу төгсөгч бүр монгол хэлний шалгалтыг заавал өгөхөөр болж байна. Түүнчлэн бүртгүүлчихээд бүртгэл явагдаж байх хооронд бүртгэлээ цуцлуулсан тохиолдолд хураамжийн 70 хувийг буцаан олгоно. Суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаарын нууц үгийг ашиглан 5-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэж авах аж. Харин шалгалт болох өдрийг БШУЯ, БҮТ харилцан тохиролцсоны үндсэн дээр товлох юм байна.

Түлхүүр үг:элсэлт
Хуваалцах