Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

Энэ жилийн их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр оройн 18:00 цагт дуусгавар болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна
ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр оройн 18:00 цагт дуусгавар болно.
Үүнээс хойш бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Шалгуулагчид нийт 10 хичээлээр шалгалт өгнө. Тодруулбал, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгон шалгуулах юм. Урьдчилсан тооцоогоор энэ жилийн ерөнхий эрдмийн шалгалтад 38 мянга гаруй хүүхэд бүртгүүлэх магадлалтай байна.

Хуваалцах